Нигерийн хотод гурван удаа дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-21 12:36:50

МАЙДУГУРИ. /VOA/. Нигерийн зүүн хойд нутгийн Майдугури хотод гурван удаа дэлбэрэлт болсон гэж тус улсын арми мэдэгдлээ.

Халдлагыг лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийг үйлдсэн гэж сэжиглэж байна.

Баттай бус мэдээллээс үзвэл, дэлбэлэлтийн улмаас найман хүн амь үрэгджээ.

“Боко Харам” сүүлийн жилүүдэд халдлага үйлдэх нь эрчимжиж байна.

Тус бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт лалын дэглэм бий болгохыг хүсч байгаа билээ. Босогчид 2009 онд халдлага үйлдэж эхэлснээс хойш Нигерийн хоёр сая иргэн орон гэрээсээ дүрвэжээ.

Г.Доржханд

Related news
Comments