“Өсвөрийн аврагч-2019” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-09-27 18:35:04

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас холбогдох байгууллагуудтай хамтран “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг зохион явууллаа. Тус тэмцээнд Улаангом сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн баг өрсөлдөв.

Энэ үеэр сурагчид гамшгаас хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллахад суралцаж, бэлтгэгдэж байгаа аж.  

Аймгийн Онцгой байдлын газраас 19 сумын сургуулиудад албан тоот хүргүүлсэн ч хөдөө сумдаас нэг ч баг ирээгүй байна.

“Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг Ховд аймагт болох баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм. 

Related news