УВС: Ю.Цэдэнбал дарга 1940 оны хавар төрсөн нутагтаа очих үеийн агшин
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны
есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100
жилийн ойн хүрээнд аймгийн музейн хамт олон цахим хаягаараа дамжуулан сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүхэн
гэрэл зургуудыг танилцуулсаар байна.
Энэ удаагийн “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буланд Ю.Цэдэнбал
дарга 1940 оны хавар төрсөн нутаг Давст сумандаа ирсэн үеийн агшныг буулгасан түүхэн зураг нийтэлжээ.
Зураг дээр БНМАУ-ын
маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал, БНМАУ-ын 12 дахь
Ерөнхий сайд Х.Чойбалсан болон Ю.Цэдэнбал даргын ээж Ядамын Заяа, ах дүү
хамаатан садан, нутгийн хүмүүсийн хамт байгаа ажээ.
Хуучны гэрэл зураг нь тухайн цаг үеийн
хүмүүсийн аж амьдрал, хувцаслалт, түүхэн үйл явдлын агшныг мөнхлөн үлдээснээрээ
онцлогтой байна.