70-аад оны төгсөлтийнхэн найздаа гэр бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 12:31:36

Ховд аймагт "Алтайн Барс" нэртэй төрийн бус байгууллага 1992 онд байгуулагдаж, 1970-аад оны залуус түүнд нэгджээ. Эдгээр залуус өөрсдийн санаачлагаар Ховд аймгийн Жаргалант сумын нэг оны төгсөлтийн найз өрх толгойлж амьдардаг Д.Дугармаа түүний хүү Булганбаатар нарт шинэ гэр, түлш хэмнэдэг гал зуухны хамт барьж, хүлээлгэн өгсөн байна.

Түүний найзуудын төлөөлөл Б.Өсөхгэрэл “Бид нэг үе тэнгийн найздаа өөрийн гэсэн гэр оронтой  болгох санаачлага өрнүүлж, санаа нийлж бие биедээ туслах сайхан сэтгэлийн аяныг дэмжсэн 70-аад оныхондоо болон Манхан сумын төгсөлтийнхэндээ баярлалаа. Энэ дашрамд Д.Дугармаа болон түүний хүүд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсье” гэлээ.

Ховд аймагт 1970-1980-аад оны залуус нэгдэж, жил бүр уралдаан тэмцээн зохион байгуулж, аймаг орон нугийнхаа хөгжилд зохих хувь нэмэр оруулах зэрэг олон санаачлага өрнүүлж ирсэн юм. Тэднээс нэг хэсэг залуучууд үе тэнгийнхээ найздаа шинэ гэр бэлэглэж, амьдрал ахуйд нь тус дэм үзүүлжээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Related news