Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хөдөөгийн багуудыг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 16:20:01

Ховд аймгийн Манхан сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг хөдөөгийн багууд руу чиглүүлж, багийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулж ажиллажээ.

Ингэхдээ ард иргэдээс гарсан саналын дагуу хөрөнгө оруулалтыг тухайн багуудын засаг дарга нартай гэрээ байгуулан гүйцэтгэжээ.

Тахилт багийн соёлын төв барих ажлыг  2014 онд нээлттэй тендер зарлаж Асьфаконстракшин ХХК  шалгарч  56 418,3 мянган төгрөгөөр гэрээ ажлаа бүрэн дуусгасан байна. Улаан хүрээ багийн мал угаах  ванны засварын ажлыг Улаан хүрээ багийн хурлын дарга Э.Адьяасүрэнтэй гэрээ байгуулан 1,0 сая төгрөгөөр  хийж гүйцэтгэжээ.

Баянгол багийн засварын ажлыг Баянгол багийн засаг дарга  Б.Лхамсүрэнтэй гэрээ байгуулан 1,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна.

Зэрэг гол багийн Мал угаалгын ванны барих 3,0 сая төгрөгийг 2014 онд тусгаж өгсөн боловч санхүүжилт дутуу ирснээс хойшлогдож 2015 онд 100 хувийн санхүүжилт олгон хийж гүйцэтгэжээ.

Ботгон багийн тохижилт, засварын ажилд 2015 онд 4,0 сая төгрөг батлагдаж багийн 85 жилийн ойг угтаж 4,0 сая төгрөгийг олгон засварын ажил хийж гүйцэтгэжээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Related news