Дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-21 16:17:29

БРЮССЕЛЬ. /NHK/. Европын зарим орны албаны хүмүүс дүрвэгсэд, цагаачдыг хөрш орнууд руугаа шилжүүлэхийн тулд тэдэнд дэмжлэг үзүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Унгар Сербитэй залгаа хилээ хаасантай холбоотойгоор Хорват руу 25 мянга гаруй дүрвэгч орж ирсэн байна. Тэдний дийлэнх нь Ойрхи Дорнодоос иржээ.

Хорватын цочролд орсон эх баригчид дүрвэгсэд, цагаачдыг Унгарын хилийн ойролцоо шилжүүлэн нүүлгэсэн бөгөөд олон дүрвэгч, цагаач Унгар руу оржээ. Улмаар Унгарын эрх баригчид шинээр ирсэн дүрвэгсдийг Австрийн хилийн ойролцоо байрлуулсан бөгөөд үүний улмаас амралтын хоёр өдөрт л гэхэд Австрийн хилийг 20 мянган дүрвэгч, цагаач нэвтэрсэн байна.

Харин Австрийн Цагдаагийн газар өчигдөр, Германыг зорих цагаач, дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Дүрвэгсдийн хямралаас болж ЕХ-ны гишүүн орнуудын дунд үл ойлголцол гарч байна. Хямралыг хэрхэн зохицуулж байгаатай нь холбогдуулан Унгар Хорватыг буруушаажээ.

Европын орнуудын Дотоод хэргийн сайд нар болон ЕХ-ны дээд удирдлагууд энэ долоо хоногт уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн боловч тэд дүрвэгсдийн хямралыг зохицуулах арга зам олох эсэх нь тодорхойгүй байна.

Д.Нямтулга

Related news
Comments