Дэлхийн зөн олон улсын байгууллагаас малчдад 60 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт цас ихтэй байгаан улмаас хаваржилт хүндэрсэн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Цагаан-Уул сумын 164 өрхөд Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс малын эм тариа, хүнс, витамин зэрэг 60 гаруй сая төгрөгийн тусламжийг малчдад гардууллаа.
Тусламжийн хүрээнл нэг малчин өрхөд 8 нэр төрлийн 200 мянган төгрөгний хүнс, 22 төрлийн 200000 гаруй төгрөгний үнэ бүхий малын эм тариа, витамин олгожээ. Дэлхийн зөн олон улсын байгууллага улсын хэмжээнд зудтай байгаа 5 аймгийн 20 сумын 640 өрхөд 300 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлж байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа