Он гарснаас хойш 173 мянган дүрвэгч Европт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-13 18:05:11

ЖЕНЕВ. /Bernama/. Он гарснаас хойших хугацаанд 173 761 дүрвэгч далай тэнгисээр дамжин Европт ирсэн байна гэж Олон улсын цагаачлалын байгууллага /ОУЦБ/ мэдэгдэв.

Хятадын Синхуа агентлагийн мэдээлснээр бол, дээрх тооны дүрвэгсдээс 153 156 нь  Грект,  үлдсэн нь Итали /19 930/,  Испани /648/ , Кипр /27/-ийн нутаг дэвсгэрт нэвтэрчээ.

Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар 1733 дүрвэгч Газар Дундын тэнгист амиа алдсан бол энэ онд  723 хүн амиа алдсан байна.  

2016 онд Грект ирсэн дүрвэгчдийн дийлэнх нь Сири, Афганистан, Иракийн иргэд байна гэж ОУЦБ-ын мэдээлэлд дурджээ.

Х.Сарнай

 

 

 

Related news