Папуа Шинэ Гвинейд нисэх онгоц осолдож, 12 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-14 12:38:06

СИДНЕЙ. /Reuters/. Жижиг оврын нисэх онгоц Папуа Шинэ Гвиней улсын баруун мужид газардах үедээ осолдсоны улмаас 12 хүн амиа алдсан байна гэж Австралийн албаны хүмүүс болон хэвлэлийнхэн мэдээлсэн байна.

“Sunbird” агаарын тээврийн компанийн нисэх онгоц Киунга нисэх буудлын буух зурвасын хажууханд байх намагт унаж сүйрсний улмаас онгоцонд сууж явсан бүх зорчигчид болон нисгэгч болох Австралийн иргэн амиа алджээ.

2000 оноос хойш Папуа Шинэ Гвинейд 20 гаруй нисэх онгоц осолдсон байна. Тус улс уулархаг бүс нутаг оршдог учраас даваа нугачаа ихтэй, зам харгуй муутай учир онгоцоор аялах нь нэлээд эрсдэлтэй байдаг.

Д.Нямтулга

 

 

 

Related news