“Galaxy Fold”-ыг Хятадад худалдаалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-08 14:39:04

ШАНХАЙ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани “Galaxy Fold” загварын эвхэгддэг ухаалаг гар утсаа Хятад улсад баасан гарагаас худалдаалж эхэлсэн байна.


Samsung” компанийн мэдээлснээр, 2300 орчим ам.долларын үнэтэй “Galaxy Fold”-ыг 24 дэх улсдаа худалдаанд гаргаж буй нь энэ бөгөөд Хятадад зөвхөн “4G” сүлжээ дэмждэг хувилбаруудыг худалдаалах ажээ.


Зургаан камераар тоноглосон “Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. 


Galaxy Fold” Хятадын зах зээлд ирэх долоо хоногоос худалдаалагдаж эхлэх “Huawei” компанийн “Mate X” гар утастай өрсөлдөх бөгөөд энэхүү гар утас зөвхөн Хятадад худалдаалагдах гэнэ. “Galaxy Fold” нь “Mate X” гар утаснаас хөнгөн хэдий ч арай зузаан юм.

Related news