Тэргүүлэгчид Тункин аймагт айлчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Буриад улсын Түнкин аймагт ажлын айлчлал хийж хил залгаа аймгуудын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Харин ирэх 6-р сард Тункин аймгийн төлөөлөгчид Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж туршлага солилцох ажээ.
Тус аймгуудын хувьд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хоёр сард Хөвсгөл аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нар зочилж хоёр аймгийн аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор хамтарсан уулзалт зөвлөлгөөнийг амжилттай зохион байгуулсан байна.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа