Сомалийн ерөнхийлөгчийн ордны хажууд машин дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-22 10:25:50

МОГАДИШУ. /ВВС/. Сомалийн нийслэл Могадишу хотод ерөнхийлөгчийн ордны хаалганы хажууд машин дэлбэлсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн гэж нүдээр харсан гэрчүүд мэдэгдлээ.

Уг халдлагыг хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ лалын босогчдын “Аль-Шабааб” бүлэглэл үйлдсэн байж магадгүй. Тус бүлэглэл урьд нь ерөнхийлөгчийн ордныг онилон халдлага үйлдэж байсан юм.

Могадишуг 2011 онд “Аль-Шабааб”-ынхнаас чөлөөлсөн ч тус бүлэглэл энэ хотод байнга халдлага үйлдсээр байгаа билээ.

Сомалийн ерөнхийлөгчийн ордон болон засгийн газрын ордон нь нэг байранд байдаг бөгөөд тэнд засгийн газрын нөлөө бүхий олон албан тушаалтан ажиллаж, амьдардаг ажээ.

Г.Доржханд

Related news
Comments