Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх баг Хавтага багт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Арбулаг сумын Хавтага багт ажиллав.
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тухайн багийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус ажлын хэсэг хөдөөгийн багт ажиллажээ.
Тус баг 300 орчим өрхтэй урд талаараа Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох сумтай хил залгаа бөгөөд малын хулгайн гэмт хэрэг их гардаг гэдгийг малчид хэлж байлаа.
Цаашид малын хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд малчид айл саахалт, хөршийн холбоог сайжруулах, төрийн байгууллагууд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, төр иргэний хамтын ажиллагааг идэвхжүүлэн үр дүнд хүрэхийг онцолж байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа