Ахмад бөхчүүд дэвжээнд гарч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-18 15:13:39

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрвөн насны ангиллаар энэ сарын 25-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулахаар болжээ.

Өмнөх өдрүүдэд нь “Рио-2016” олимпийн эрх олгох дэлхийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулсан уг дэвжээн дээр 35-аас дээш насныхан ийнхүү ур чадвар, хүчээ сорин барилдаж байгаа бас л түүх юм. Тэд залуу насандаа хичээллэж бяр хүч, уран барилдаанаа гайхуулж байсан хайртай спортынхоо дэвжээнд олон жилийн дараа эргэн гарах болсондоо ч сэтгэгдэл өндөр байгаа нь мэдээж.

Тус тэмцээнд ДАШТ-ийн хошой мөнгөн медальт Б.Болд, О.Пүрэвбаатар, ДАШТ-ийн хүрэл медальт Ц.Цогтбаяр нарын гавьяат тамирчид, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Т.Сүхбаатар, 2013 оны ахмад бөхчүүдийн дэлхийн аварга Х.Цолмонбаатар, ахмад бөхчүүдийн дэлхийн дэд аварга Х.Нямдорж тэргүүтэй олны танил шилдгүүд хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ.

Д.Өлзий

Related news