Нэрт хөл бөмбөгчин Хакухо аваргыг биширчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпоны хөлбөмбөгийн дээд лигийн “Каwasaki frontale” клубын довтлогч Ёшито Осүбо мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалтай тойргийн барилдааны үеэр уулзаж, халз барилдах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Өдгөө 33 настай довтлогч Ё.Осүбо нь сүмог ихэд шимтэн үздэг бөгөөд Хакүхо аваргын үнэнч дэмжигч нь аж. Хакүхо аварга фэнийхээ хүсэлтийг зөвшөөрч, хоёр ч удаа барилдсан байна. Ё.Осүбо аваргатай барилдаж дуусаад “Аваргыг газраас өчүүхэн ч хөдөлгөж дөнгөсөнгүй шүү. Түүн шиг хамгаалагч хөлбөмбөгт лав байхгүй” хэмээн хэлжээ. Ёшито Осүбо нь Японы хөлбөмбөгийн дээд лигт нийт 158 гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн бууч гэсэн амжилтыг эзэмшигч. Испани, Германы лигт тоглож байв. Тэрээр хүүхэд насандаа жүдо бөхийн секцэнд хүртэл суралцаж байжээ.Ийнхүү нэрт хөлбөмбөгчин Хакухо аваргыг биширсэн байна.
Ж.Батсайхан