Шатрын сонирхогчдын ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-20 18:10:46

Грек улсын Халкидики хотноо шатрын сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Энэ жилийн тэмцээн шинэ заавраар буюу 2300 хүртэлх чансаатай шатарчдын ангилал нэмэгдсэн байна. Манай улсаас 2300 хүртэлх ангилалд спортын мастер М.Баасанжав (Хос мастер академи), Ц.Батсайхан (Мончесс клуб), Г.Ганцоож (Мончесс клуб), 2000 хүртэлх ангилалд спортын мастер Э.Хулан (МУБИС), Х.Итгэлт (Мончесс клуб) 1700 хүртэлх ангилалд спортын мастер Н.Энхнасан (Хос мастер академи), Т.Баяночир (Хос мастер академи), Н.Цогзолмаа (Хос мастер академи) нар оролцож байгаа юм.

Өмнө нь болж байсан тэмцээнүүдээс манай улсын шилдэг залуу мастер С.Билгүүн, Г.Мөнхбаяр, Б.Ану нар түрүүлэн аваргын алтан медаль хүртэж Олон улсын шатрын хобооны мастер цол хүртэж байсан юм. Энэ удаа шүүгчээр улсын шүүгч Ц.Тулгаа ажиллаж байна гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Д.Өлзий

Related news