“Алтан цом” спортын наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-04-21 14:31:02

Хэнтий аймгийн спортлог залуусаа дэмжих зорилготой “Алтан цом” наадам өнөөдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ.

МЗХ-ны 2014 оны шилдэг холбоо Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо “Нэг Хэнтий-Нэгдмэл хүч” уриан дор олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь энэхүү спортын наадам юм. Тус наадам нь Хэнтий аймгийн залуучуудын дунд зохиогддог хамгийн том, өргөн цар хүрээтэй тэмцээн гэдгээрээ онцлогтой.

Наадамд ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн таван төрлөөр тус бүр эхний гурван байрыг шалгаруулж багийн нийлбэр дүнгээр эхний таван байрыг тодруулах юм.

Тэмцээн энэ сарын 24-нийг хүртэл Спортын төв ордон, Хилчин спорт  Их засаг их сургуулийн зааланд үргэлжилнэ.

Ж.Болор

Related news