ОХУ Эквадор руу хүмүүнлэгийн тусламж илгээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-21 15:19:53

МОСКВА. /Sputnik/. Өнгөрсөн бямба гарагт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Эквадор улс руу ОХУ-ын Онцгой байдлын яам 30 тонн хүмүүнлэгийн тусламжийн бараа илгээлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гаргасан зарлигийн дагуу ОХУ-ын Онцгой байдлын яам энэхүү тусламжийг Эквадорт хүргэж байна. Тусламжийг хүргэх “Ил-76” нисэх онгоц Москва хотын ойролцоох Раменское нисэх буудлаас хөөрсөн гэж яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Уг тусламжид хоол хүнс, майхан, зөөврийн цахилгаан үүсгүүр зэрэг багтаж байна.

Д.Нямтулга

 

Related news