Мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд Аудитын газарт хүргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Аудитын газарт хуулийн хугацаанд амжин орон нутгийн сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүргүүлэв.
4 сарын 20-ы өдөр Монгол Ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Эх орон нам, Ардчилсан нам, Ард түмнээ хайрлая нам, Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН нам болон бие даагч 5 хүн өөрийн мөрийн хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Аудитын газрын дарга Г.Оюунгэрэлд гардуулсан байна.
Аудитын газраас аудитын дүгнэлт гарах хүртэл мөрийн хөтөлбөрийг нууцалж ажиллах ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа