Улаанбурхан өвчний дэгдэлт буурах хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 12:37:28

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар Улаан бурхан өвчний 531 тохиолдол бүртгэгдэж Халдвартын тасагт 264 иргэн хэвтэн эмчлүүлжээ.  Өнгөрсөн 7 хоногт амбулторийн үзлэг өдөрт 18-20 байсан бол 10-аас доош орж хэвтэн эмчлүүлэгчийн тоо 1-3 болж улаанбурхан өвчний тохиолодол буурах хандлагатай байгаа гэнэ.

Тус аймгийн хэмжээнд 2 сарын 20-оос хойш 2 сарын хугацаанд дэгдэлтийн өндөр түвшинд байсан улаанбурхан өвчин урин дулаан цаг ирж байгаа учраас буурах хандлагатай байгааг эмч нар хэлж байлаа.  

Өнөөдрийн байдлаар Халдвартын тасагт интервирусын халдвар, салхин цэцэг, улаанбурхан гэсэн халдвараар өвчилсөн 22 иргэд эмчлүүлж байгаа бол зонхилох нь улаанбурхан өвчний тохиолдол гэнэ. Өвчилж буй иргэдийн дотор вакцинд хамрагдаагүй 8 сар хүртэлх хүүхдүүд, 19-40 насны иргэд их байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас голомтын дархлаажуулалтыг 2000 орчим хүнд хийж урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлийг иргэдэд тогтмол өгч өвчнийг бууруулах тал дээр шат дараатай арга хэмжээ авч байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news