НИТХ энгийн хог хаягдлыг ангилах, устгах, тээвэрлэх, боловсруулах журмыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 32-р хуралдаан өнөөдөр болж, “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж батлав.
Журмыг иргэн, ААН, байгууллага хэрэгжүүлж ажилласнаар хог хаягдлын менежментэд дараах үндсэн өөрчлөлтүүд гарах юм. Үүнд:
- Нийслэлийн оршин суугчид, ААН, байгууллагууд хог хаягдлаа эх үүсвэр дээр 3-4 төрлөөр ангилан ялгаж, зориулалтын уут, саванд хийж, тогтсон өдөр цагийн хуваариар хогоо ачуулдаг болно.
- Хог хаягдлын үйлчилгээтэй холбоотой нийслэл, дүүрэг, хороо, иргэн, ААНБ, СӨХ-ны чиг үүрэг тодорхой болж, хоорондын уялдаа сайжирч, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай болно.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд ажиллах бүхий л машин техникүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр GPS-ийн цахим системд орж, хяналт зохицуулалтын нэгдсэн удирдлагатай болно.
- Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах тээвэрлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга хариуцаж, нутаг дэвсгэрээ хоггүй байлгах үүргийг хүлээнэ.
- “Дүүргийн нутаг дэвсгэрт хог ачиж, цуглуулах тээвэрлэх гэрээнд” Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хянах чиг үүрэгтэйгээр гэрээний нэг тал болон орох замаар нийслэлийн 9 дүүрэгт хог ачиж, цуглуулах үйлчилгээний нэгдсэн стандартыг бий болгож, иргэдэд хүргэх хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хог хаягдлын тухай хуулийн дагуу хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах тээвэрлэхтэй холбоотой бүх үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга хариуцаж, нутаг дэвсгэрээ хоггүй байлгах үүргийг хүлээнэ.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд ажиллах бүхий л машин техникүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр GPS-ийн цахим системд орж, хяналт зохицуулалтын нэгдсэн удирдлагатай болно.
- Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах төсөл хэрэгжүүлэгч ААН-үүдэд газар, дэд бүтцээр дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн байгууллагууд бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа хог хаягдал дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авдаг болно.
- Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрүүд байгаль орчинд халгүй, орчны аюулгүй байдлыг хангасан үйлдвэрлэл эрхэлдэг болохоос гадна дахин боловсруулсан хог хаягдлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түүхий эдийн тоо мэдээ, статистик бодитой гардаг болно.
Үйлдвэрлэгч, импортлогч ААН, байгууллагын хариуцлага нэмэгдэж, тухайн ААН, байгууллагууд үйлдвэрлэсэн болон импортолсон бараа бүтээгдэхүүнээс үүсэх хаягдлыг зах зээлээс эргүүлэн татах, дахин боловсруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх үүрэгтэй болж, хог дахин боловсруулах үйлдвэр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.
Б.Болд