Д.Одсүрэнгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 10 дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 18:03:58

Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Монгол Улсын харцага, чөлөөт бөхийн спортын мастер Дахын Одсүрэнгийн нэрэмжит  өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аврага шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

Тус тэмцээнд 11 байгууллагын 40 орчим тамирчид 3 насны ангиллаар өрсөлдсөн юм.   Аймгийн аваргаар шалгарсан өсвөрийн бөхчүүд энэ оны 10 сард зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Энэхүү тэмцээн нь  2007 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байгаа  бөгөөд ийнхүү 10 дахь жилдээ амжилттай болж өнгөрсөн юм. Тус тэмцээнээс төрөн гарсан улс аймгийн цолтой хүчтэнүүд олон бий. Энэ  утгаараа ач холбогдол  өндөртэй, үзэгч олны сонирхолыг татсан тэмцээн болдог. Энэ удаагийн ААШ өсвөрийн үндэсний  бөхийн барилдаанд өнгөрсөн жилийн улсын аврагын тэмцээний 16 насны ангилалд 1 ч уналгүй түрүүлсэн Онгон сумын  харъяат  аймгийн харцага Нямдоржийн Өсөхбаяр, улсын аврагын 4-р байрын шагналт Түвшинширээ сумын харъяат  Сумын заан Баярсайхан зэрэг өсвөрийн олон бөхчүүд хүрэлцэн иржээ.

Дахын Одсүрэн нь бага залуу наснаасаа бөхийн эрдэмд шамдан суралцаж 1968 оны улсын баяр наадмаар Монгол улсын аврага Батсуурь аврагаар 5 даван Монгол Улсын начин цол, 1969, 1970,1971 оны улсын баяр наадамаар тус тус 4 давж, 1972 оны Ардын хувьсгалын 51 жилийн ой, Улсын баяр наадмаар 6 давж Улсын өсөх идэр чимэг хүртэж улмаар Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цолыг нөхөн олгож байжээ.

Т. Одончимэг

Related news