“Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд УОК-т 5.2 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-07 12:32:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд "COVID-19"-ийн халдвар Монгол Улсад тархахаас урьдчилан сэргийлэхэд зориулж, Улсын онцгой комисс (УОК)-т 5.2 сая төгрөг хандивлав.



Уг хандивт “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмад нэгдсэн байна. Ахмадууд хүн бүр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг даган биелүүлж, "COVID-19" Монгол Улсад тархахаас сэргийлэх үйлсэд гар бие оролцохыг иргэдэд уриалсан юм.

Related news