Ногоон гэрэл, цагаан шугам тэмцээн зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг замын хөдөлгөөний дүрмийн Ногоон гэрэл, Цагаан шугам тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Баруун-Урт сумын 7-н цэцэрлэгийн 80 гаруй хүүхэд багачууд оролцон өрсөлдлөө.
Сүхбаатар аймгийн хувьд төвийн сургуулиудын ойр орчимд дандаа замтай, хөл хөдөлгөөн их байдаг. Хүүхэд сургуулийнхаа орчимд зам тээврийн осолд өртөж байсан тохиолдол ч энэ онд гарсан. Тиймээс бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болгох зорилгоор уг тэмцээн нь зохион байгуулагддаг юм. Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн хувьд ямар ч байсан замын хөдөлгөөний дүрмийн талаар анхан шатны мэдэгдэхүүтэй болдог гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Ногоон гэрэг, цагаан шугам тэмцээнийг Сүхбаатар аймгийн ЦГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, ХГБХХ, Боловсрол соёлын газар, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг юм.
Т. Одончимэг