ХЭАХН 25 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 09:40:34

Төв аймагт 1991 оны 2 сарын 06-ны өдөр байгуулагдсан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг өнөөдөр 25 жилийн ойгоо тэмдэглэнэ.

Мөнх-Алдарын талбайд 11 цагт эхлэх "Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ" хэрэглэгчийн өдөрлөгөөр бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн дэлгэх юм байна.

Тус нийгэмлэг үүсэн байгуулагдснаас хойш "Хэрэглэгчиддээ хүндлэгдсэн төрийн түшээ", "Хэрэглэгчийн итгэлт бизнесмен", "Хэрэглэгчийн илч", "Найдвартай түнш", "Үндэсний холбооны хүндэт тэмдэгтэн" зэрэг шагналыг 185 аж ахуйн нэгж, иргэнд олгож, 30 бүтээгдэхүүнийг "Хэрэглэгчийн баталгаат"-аар алдаршуулжээ.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн ХЭАХН 27 суманд салбар зөвлөлтэй болж, 200 гаруй сонгуульт идэвхтэн, удирдах зөвлөлийн таван гишүүнтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news