ТӨВ: Хүчтэй салхи, шуурганы улмаас үүссэн хохирлыг тогтоохоор ажиллаж байна
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний оройн 21.10-22.15 цагийн хооронд Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар хүчтэй салхилсны улмаас цахилгааны гэмтэл гарч, айл өрхүүдийн хашаа унах, гэр нурах, байшингийн дээвэр хуулрах, барилга байшингийн цонх хагарах зэрэг хохирол учирчээ.
2 days