Сум дундын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-14 18:07:19

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд 68 сая төгрөгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг олгосон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тус аймагт 2017 оноос хойш хэрэгжиж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийсээр байна.

Тухайлбал тав хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэглэх эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг захиалсны дагуу 68 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ хөрөнгө оруулалтаас Түдэвтэй сумын Сум дундын эмнэлэгт гэхэд долоон сая төгрөгийн үнэ бүхий  тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байгаа. Мөн COVID-19 халдварын бэлэн байдлыг хангахад зориулж 8.7 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгосон. Түдэвтэй сумын хувьд өөрийн сумын иргэдээс гадна тойргийн есөн сумын 20 гаруй мянган иргэнд нарийн мэргэжлийн долоон төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг сум дундын эмнэлэг юм хэмээн ЗДТГ-аас дуулгалаа. 

Related news