ХСҮТ-ийн зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-05-15 18:53:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн цайны газрыг өнөөдөр албадан буулгаж орц гарц нээлээ.


Тус хэсэгт байсан цайны газар нь барилгыг өргөтгөх газрын зөвшөөрөлгүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй аж. 


Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэлэхдээ, Нийслэлээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ХСҮТ-ийн таван байршилд орц гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөдөг байдлыг таслан зогсоож, зөвхөн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх нэг урсгалтай замыг нээсэн. Хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөсөн  аж ахуйн нэгжид замыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байна хэмээв.


Нийслэлийн Автозамын газраас ийнхүү газар чөлөөлсний дараа тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн баруун урд хойд болон зүүн хэсэгт гурван хэсэгт орц гарцыг нээгээд байна.



Related news