ӨНӨӨДӨР: "ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН" санаачилгыг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-05-21 07:12:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт ГХЯ-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 76 дугаар чуулганы нээлтийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан хуралдуулна. Хуралдаанд дэлхийн 54 орны төлөөлөгч цахимаар оролцоно.

10.00 цагт Нийслэлийн аудитын газарт "Хүний Алтан Амь " ТББ-аас гэмт хэргийн улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд нөхөх олговор өгөхийг шаардах бичгийг танилцуулна. Утас:88886676

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.40 цагт МҮХАҮТ-д тус танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн  холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, "Монголоо шинэчилье" клуб "ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН" үндэсний санаачилга гаргаснаа танилцуулна.

15.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кубын Элчин сайд нар Монгол-Кубын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан мод тарина.

Related news