Улаанбаатарт 18-20 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-05-24 07:19:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно.


2020 оны 5 дугаар сарын 24-ний 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи  их төлөв хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуур болон Их нууруудын хотгороор 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.                                                                                         


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Related news