Мал төлөлт 41 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:06:02

Өмнөговь аймгийн хэмжээнд 341657 төл бойжиж байна. Мал төлөлт 41 хувьтай байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Нийт гарсан төлөө таван хошуу малаар нь авч үзвэл  ботго 14528, унга 292, тугал 1190, хурга 108690, ишиг 215149 байна. Гарсан нийт төл бараг 100 хувьтай бойжиж байгаа аж.

Нийт 3788 мал хорогдсоноос 1777 өвөлжил нэлээн хүнд байсан Хүрмэнд суманд хорогдсон аж. Мөн дээрх нийт хорогдсон малын 810 нь Сэврэй суманд, 608нь Гурвантэс суманд хорогдсон байна. Тус аймгийн нутаг хаврын хавсрага шороон шуурга ойр ойрхон шуурч байгаа нь малын хаваржилтанд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Шөнөдөө нэлээн хүйтэн хонож байгаа учраас ногооны гарц муу байна гэж малчид хэлж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Related news