Санал хураалт 32,4 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойргийн санал хураалтын
явцын дүн мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооноос өглөө. Нэрсийн жагсаалтад
40738 хүн бүртгэгдсэнээс 12 цагийн байдлаар 13191 сонгогч буюу нийт сонгогчдын
32,4 хувь нь саналаа өгчээ.
Уулбаян, Халзан суманд
санал хураалт хамгийн өндөр буюу 40 гаруй хувьтай үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд 64
хэсгийн хороонд 566 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.