Монголын шатарчид амжилтаа ахиулсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-12 13:29:31

Энэтхэгийн Дели хотноо өндөрлөсөн Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер Үүрцайхын Үүрийнтуяа рапид төрөлд мөнгө, стандарт төрөлд аваргын алтан медалийн эзэн болж Монголын анхны эмэгтэй Ази тивийн залуучуудын аварга шатарчин цол хүртлээ.

Тэрбээр, 2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөрийн шатарчдын Ази тивийн аваргын мөнгөн медальт "Хан-Алтай" клубын шатарчин бөгөөд энэ амжилтаараа эмэгтэй олон улсын мастер цолны эзэн болж байна.

Монголын шатарчид он гарсаар эх орондоо болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ээс нийт 54 медаль авч монголчуудаа баярлуулсан. Мөн Грек улсын Халкидики хотноо болсон Дэлхийн сонирхогчдын АШТ-ээс спортын мастер Э.Хулан эрэгтэй, эмэгтэй төрөлд хоc аварга цол хүртсэн юм.

Харин Ү.Үүрийнтуяа Монгол Улсынхаа шатрын түүхэнд шинэ хуудас ийнхүү нэмээд байна. Өмнө нь 1992 онд Монголын анхны Их мастер Б.Хатанбаатар Ази тивийн залуучуудын аварга цол хүртэж байсан юм.

Д.Өлзий

Related news