Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-05-14 13:45:22

НЬЮ-ЙОРК. /NHK/. Гиннесийн номд орсон дэлхийн хамгийн өндөр настай хүн пүрэв гарагт АНУ-ын Нью-Йорк хотод өөд болжээ.

Өдгөө 116 настай Сюзанна Мушатт Жонс гэх эмэгтэй 1899 онд АНУ-ын Алабама муж улсын нэгэн тосгонд төрсөн байна.

Тэрбээр гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хийж байгаад улмаар нас өндөр гарч Нью-Йорк хотын өндөр настнуудын асран хамгаалах төвд 30 орчим жил амьдарчээ. Тэрбээр 110 нас хүрэхэд түүний биеийн байдал харьцангуй сайн байсан тухай асрамжийн төвийнхөн дурджээ.

Олон цагаар унтах нь миний ингэж урт насалсны нууц юм гэж тэрбээр хэлж байжээ. Мөн түүнээс гадна тэрбээр огт тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй ажээ.

Д.Нямтулга

Related news