Хурдан алхах нь урт наслахад тустай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /CNN/. Фитнес, бялдаржуулах төвд хичээллэх зав олдохгүй байна уу? Тэгвэл санаа зовох хэрэггүй, та өдөр тутам хамгийн багадаа 15 минутын хугацаанд хурдан алхсанаар эрүүл чийрэг байх боломжтой гэдгийг сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тогтоожээ.
“Ерөнхийдөө, эрүүл мэндээ сайн байлгахын тулд долоо хоногт 150 минутын хугацаанд дунд зэргийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Гэхдээ 150 минутын турш дасгал хөдөлгөөн хийхэд хэцүү байгаа бол өдөр бүр хамгийн багадаа 15 минутын хугацаанд хурдан алхах нь эрүүл мэндэд адил хэмжээний ач тустай” гэж судалгааны багийн ахлагч, доктор Вэй Жэн хэлсэн байна.
“American Journal
of Preventative Medicine” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, В.Жэн
болон судлаачдын баг 2002-2009 оны хооронд голдуу
бага орлоготой, өнгөт арьст
хүмүүсийг судалгаандаа хамруулсан байна.
Ингэхдээ судалгаанд оролцсон 85 мянга орчим хүнээс дасгал хөдөлгөөн хийх дадал зуршил, дасгал хийхэд зарцуулдаг дундаж
хугацаа, алхах хурд, эрүүл мэндийн талаарх дэлгэрэнгүй асуулга авчээ. Дараа нь судалгаанд оролцогчдоор 16 жилийн дараа дахин асуулга бөглүүлж, тэдгээрт 2023 оноос дүн шинжилгээ хийж эхэлжээ.
“Бид хурдан
алхах нь удаан алхахтай харьцуулахад биед сайн гэдгийг мэддэг боловч дунджаар хэдэн минут хурдан алхах ёстой талаар тийм ч их
судалгаа байдаггүй” гэж
Вандербильтийн халдвар судлалын төвийн захирал В.Жэн, Теннесси муж улсын Нашвилл хот дахь Вандербильтийн их сургуулийн Анагаах ухааны төвийн анагаах ухааны профессор Энн
Поттер Уильсон нар хэллээ.
Тэгвэл өдөрт
дунджаар хамгийн багадаа 15 минут хурдан алхдаг
судалгаанд оролцогчдын цагаас эрт,
зуурдаар нас барах магадлал ойролцоогоор
20 хувиар буурсан бол өдөрт 3 цагаас илүү хугацаагаар удаан алхсан хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 4 хувиар буурсан
байна.
“Алхах
хурд нь эрүүл мэндэд гарах ач тустай
холбоотой гэдгийг бид удаан хугацааны турш мэддэг байсан. Энэ нь та хэдий чинээ
хурдан алхах тусам илүү сайн үр нөлөөтэй
гэсэн үг юм. Төсөөлөөд үз дээ, бие
муутай хүн тийм ч хурдан алхаж чадахгүй байх магадлалтай тул энэ нь илүү үнэмшилтэй болж байна” гэж
доктор
Эндрю Фриман ярьжээ.