Завханы сумдад засаглалыг сайжруулах сайн туршлага бий болсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:46:39

 

Завхан аймагт төрийн мэдээллийн ил тод байдлын сайн туршлагуудыг сумдууд бий болгоод байна.

Тухайлбал Ургамал сумын ИТХ, ЗДТГ-аас иргэддээ сар бүр нээлттэй уулзалтыг зохион байгуулж төрөөс барьж буй бодлого шийдвэрийг танилцуулж санал авдаг болжээ. Харин Улиастай сумын ЗДТГ-ын газар нь “УГТАХ ҮЙЧИЛГГЭЭ” бий болгож байгуулагын эрхэм зорилго, алсын хараа, төрийн ажилтнуудын мэдээлэлийн самбар, ил тод байдлын самбар зэргийг нэг дор байрлуулж иргэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. 

Мөн Алдархаан сумын Засаг дарга нь 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, багуудын Засаг даргын мэдээлэл холбоо барих утас, Яруу сум  сумын Засаг дарга, ИТХ-ын тэрүүлэгчдийн танилцуулага, ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагчдын утасны жагсаалт, эмнэлэг, цэцэрлэг, банкуудын танилцуулага, үзэсгэлэнт газруудын танилцуулгаа гадна самбартаа байршуулахаас гадна аймгийн вэб сайтад байршуулжээ. Идэр сум нь мэдээллийн самбар гаргаж түүгээрээ дамжуулан сумын ИТХ, Засаг даргаас гаргасан тушаал, шийдвэр, тогтоол, журам дүрмийг олон нийтэд ил тод болгосон нь бусад сум байгууллагад туршлага болохуйц ажил болсон байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Related news