Монголын чөлөөт бөхийн баг “А” хэсэгт багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-16 09:49:43

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Лос-Анжелос хотын ойролцоох Инглвуд хотод 2016 оны чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээний сугалаа болсон байна.

Манай улсын шигшээ баг Гүрж, ОХУ, Туркийн багуудын хамт “А” хэсэгт оржээ. Харин “Б” хэсэгт Азербайжан, АНУ, Иран, Энэтхэгийн багууд багтсан байна. Дэлхийн цомын төлөө тэмцээн ирэх зургадугаар сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелос хотноо болно.

Д.Өлзий

Related news