Аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 12:36:46

2016 оны аймгийн аварга шалгаруулах үндэсний шагайн харваан тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Шагайн харваан ААШ тэмцээнд Түмэнцогт, Уулбаян, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баруун-Урт, Мөнххаан сумдын 15 багийн 120 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлджээ.

Багийн харвааны төрөлд н.Батбаяр ахлагчтай Мөнххаан сумын баг харваачид тэргүүлсэн бол, цуваа харвааны төрөлд Мөнххаан сумын харваач А.Ганбаяр, ахмадын цуваа харваанд Түмэнцогт сумын ахмад харваач Ж.Жавзанпагма 12 харваанаас 10 онож тус тус түрүүлжээ.

Сүхбаатар аймгийн 2016 оны шилдэг харваачаар Мөнххаан сумын харваач А.Ганбаяр шалгарсан байна.

Т. Одончимэг

Related news