“Алтан хонх” уралдаант тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 17:11:15

Ховд аймгийн Татварын хэлтсээс Татвар төлөгчдийн өдөрт зориулан ЕБС-ийн сурагчдын дунд "Алтан хонх" асуулат хариултын тэмцээн зохион байгууллаа.

Тус тэмцээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн 50 гаруй сурагчид оролцлоо.

Ирээдүйн татвар төлөгчдийн анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх зорилготой явагдсан уралдаант тэмцээний 1-р байранд 12 жилийн 1-р сургуулийн 10ё ангийн сурагч М.Баянбаяр, 2-р байранд Прогресс сургуулийн 10в ангийн сурагч Э.Эрдэнэбаяр, 3-р байранд 12 жилийн 3-р дунд сургуулийн 11а ангийн сурагч Б.Гантулга нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан байна.

А.Бямбасүрэн

 

Related news