Долдугаар сарын нийгэм, эдийн засгийн статистик тоог мэдээлнэ

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2020-08-17 08:15:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 8 дугаар сарын 17-нд болох үйл явдал:

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно

09.00 цагт Нийслэлийн "Хангарди" ордонд нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 өвөлжилтийн бэлтгэх хангах тухай захирамжийн хэрэгжилтийг хэлэлцэх хуралдаантай. 

10.30 цагт ҮСХ-ноос 2020 оны эхний 7 сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэл хүргэх хэвлэлийн хурал цахимаар болно.

11.00 цагт ЭМЯ шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.

11.40 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийн 6.2 дахь заалт болон Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар хэвлэлийн хурал хийнэ.

13.00 цагт ЦЕГ Экологийн Цагдаагийн албанаас "Хууль бус ашигт малтмалтай" холбоотой сэдвээр мэдээлэл хийнэ.

-Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл нийслэлийн цэцэрлэгүүд дээр эхэлж байна. 


Related news