“Босоо хөх Монгол”-ын 4 хүнийг хорьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьсон гэх мэдээллийг тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан нотолж байна.
Тэрбээр өөрийн байгууллагын гишүүдээс хорьсныг өглөө мэдсэн бөгөөд ямар шалтгаанаар хорьсон эсэхийг нь тодруулж чадаагүй байна.“Ямар шалтгаанаар хорьсныг нь мэдээгүй байна. Өнөө өглөө ар гэрийнхнээс нь л сонслоо. Өнгөрөгч бямба гаригт "UB palace"-т " Эх орончдын чуулган" зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Чуулганаас "оффшор данстнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя" гэсэн санал гаргаад мэдэгдлээ Засгийн газар, Улсын Ерөнхий прокурорт өгсөн. Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна” гэх тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Тус хөдөлгөөнийхөн гадаадын иргэдийг айлгаж, сүрдүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэх албан бус мэдээлэл ч бас байна.
Ж.Батсайхан