НИТХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-25 15:58:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд 2016-2020 оны нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, 2020 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өглөө.

Бүлгийн хуралдаанаар 2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлын явц болон нийслэл дэх хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Related news