Улаанбурханы өвчлөл буурах хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 10:48:22

Улаанбурхан-улаанууд өвчлөлийн эсрэг вакцинжуулалт хамрагдах ёстой иргэдийн 50 хувьд хийгдээд байна. Өвөрхангай аймагт вакцин тариулах ёстой 18-30 насны 18 мянга орчим залуус байгаа гэсэн тоо бий.

Вакцинд хамрагдаж байгаа иргэдийн дунд ямар нэг гаж нөлөө илрээгүй бөгөөд ханиад, томууны эмний эсрэг зааалттай болон жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдаагүй байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улаанбурхан өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 15 тохиолдлоор бага байгаа ба уг өвчлөл буурах хандлагатай болж байна гэдгийг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Золзаяа хэллээ.

 Б.Батчимэг

Related news