Музей хүүхдүүдийг нэг дор бөөгнүүлэхгүйгээр үйлчилгээгээ үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан
аймгийн музейгээс 18 хүртэлх насны хүүхдүүдэд орон нутгийг судлах музей, алдартнуудын
танхимуудаа үнэ төлбөргүйгээр өдрийн 09.00-17.30 цаг хүртэл халдвар хамгааллын
дэглэмийг чанд сахиж үзүүлэхээр болжээ.
Улсын
хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг
төрийн болон орон нутгийн өмчийн музейг үнэ төлбөргүй үзүүлэх тушаал
гарсантай холбоотой тус шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засгийн газрын тухай
хуулийн 24-р зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн
үндсэн чиглэл, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг хэрэгжүүлж
энэхүү шийдвэрийг Соёлын сайд гаргасан юм.
Хүүхэд, багачуудад музейг үнэгүй үзүүлэх тухай тус шийдвэр нь “Хүүхэд, багачуудад эх түүхийг нь сурталчлан таниулах, өв соёлыг үзэж сонирхуулах, эх оронч сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх” зэрэг онцгой ач холбогдолтой хэмээн үзэж буй юм. Манай музейгээс энэ хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, мэргэжлийн сургуулийн оюутнуудад зориулсан уламжлалт үзвэр үйлчилгээ, танин мэдэхүйн чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан.
Энэ жил хүүхдүүдэд зориулсан 9 удаагийн үйл ажиллагааг төлөвлөсөн байна. Сүүлийн хоёр жил хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн 20 гаруй ажлыг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 4700 гаруй хүүхэд музей үзсэн байна. Энэ жилийн онцлог нь хүүхдүүдийг нэг дор олноор нь бөөгнүүлэхгүйгээр ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг барьж музейн үзмэрүүдийг үзүүлж буйгаараа онцлогтой гэж аймгийн Музейгээс мэдээлэв.