Гэр бүлүүд тангараг өргөж, батламж гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙОлон улсын Гэр бүлийн баярын өдрийг тохиолдуулан аймгийн Гэрлэх ёслолын ордноос гэр бүлд батламж олгох ёслол зохион байгууллаа.
Арга хэмжээнд үе үеийг төлөөлсөн 33 гэр бүл оролцсон бөгөөд залуу гэр бүлүүд тангараг өргөж, ахмадууд олон жил хамт амьдарч байгаагийн баталгаа болох батламжаа гардан авсан юм. Мөн энэ өдөр төрсөн эх, хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
Өвөрхангай аймагт Гэрлэх ёслолын ордон буюу Гэр бүл, Хүний хөгжлийн төв нь анх 2010 онд байгуулагдан үүдээ нээж байсан бөгөөд үүнээс хойш жил бүр дээрх арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн байна.
Тус өргөөнд өнгөрсөн жил 200 гаруй хос гэрлэлтээ батлуулан гал голомтоо асаажээ.
Өвөрхангай Б.Батчимэг