“Walmart” компани “COVID-19”-ийн оношлуурыг дроноор хүргэх туршилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2020-09-23 14:17:00

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Walmart” жижиглэн худалдааны компани “COVID-19”-ийн оношлуурыг хэрэглэгчдийн гэрийн үүдэнд дроноор хүргэх туршилт хийнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.


Walmart” Америкийн “Quest Diagnostics” лаборатори, “DroneUp” компанитай хамтран оношлуур хүргэх туршилтыг Лас-Вегас хотын хойд хэсэгт мягмар гаргаас явуулж эхэлсэн бөгөөд ирэх 10 дугаар сарын эхээр Нью-Йорк муж улсад туршихаар төлөвлөсөн байна.


Дронууд “COVID-19”-ийн оношлуур бүхий багцыг захиалагчийн гэрийн үүдэнд хүргэх бөгөөд хэрэглэгчид хамрын арчдасаа “Quest Diagnostics” лаборатори руу шинжлүүлэхээр илгээх аж. Ташрамд дурдахад, "Walmart" хүнсний, эрүүл мэндийн, гэр ахуйн бүтээгдэхүүнүүдийг дроноор хүргэх туршилтыг мөн явуулж байгаа ажээ. 

Related news