Согтуу жолооч гурван машин мөргөж 2 хүнийг гэмтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Согтуу жолооч
зогсоолд байсан гурван машиныг мөргөж, хоёр хүнийг гэмтээжээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Хөрш заан” хотхонд өчигдөр 21.30 цагийн орчим “Lexus
RX350” маркийн автомашины жолооч Б нь хотхоны зогсоол дээр машинаа тавих гэж
байхдаа 3 машиныг мөргөсөн байна. Улмаар 27-30 настай, 2 хүнийг гэмтээжээ. 
Осол гаргасан жолооч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Тээврийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж байна. 
        Ulaanbaatar