Сумын цагдаа авто машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 09:09:32

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаа автомашинтай боллоо.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд цагдаа нарт нэн тэргүүнд техник хэрэгсэл шаардлагатай байдаг билээ. Хөдөө орон нутагт тэр дундаа сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт энэ асуудал хамгийн тулгамдсан зүйл болдог. Энэхүү тулгамдсан нэг ч болтугай асуудлыг шийдвэрлэхээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэхэд нь зориулан орон нутгийн удирдлагууд автомашин аюч өгсөн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news