Спорт авиралтын УАШТ "Найрамдал" төвд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-20 14:52:13

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит спорт авиралтын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба, ням гарагт олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болно.

Энэхүү УАШТ нь уулын спортын төрөл болох спорт авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Мөн өндөр зэрэгтэй тамирчдын авиралтын ур чадварыг дээшлүүлэх ба дэлхий, тив, олон улсын тавцанд өрсөлдөх шилдэг тамирчдыг илрүүлэн сонгон шалгаруулах, залгамж халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Тонхил сумын уулын спортын “Сутайн бор” клуб ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

Related news