Шинэ барга баруун хошууны төлөөлөгчид Дорнодод зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 10:21:32

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дорнод аймаг дахь салбарын тэргүүн Ж.Сарантуяагийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошууны эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид Дорнод аймагт зочиллоо.

Тэд Чойбалсан хотод байх хугацаандаа хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цэцэрлэг, сургуулиар орж, Баянтүмэн сумын малчин айлд зочиллоо.

Өвөрлөгч орны эмэгтэйчүүдийн энэ удаагийн бүрэлдэхүүнд малчин, оёдолчин, жирийн ажилчин хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс багтсан нь онцлог байсан. Тухайлбал, Шинэ барга хошууны Далай сумын малчин эмэгтэй Долгор өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө бага насны хүүхдүүдэд шинэ хувцас авчирч удахгүй болох Хүүхдийн баяраар амьдралын боломж тааруу өрхийн хүүхдүүдэд өгөөрэй гэж хэлээд 4000 юанийн хувцас эд зүйлийг гардууллаа. Тэрээр “Одон” мэдээллийн сүлжээгээр Монголын хүүхдүүдэд туслах ийм боломж  байгааг олж мэдсэн тухайгаа ярьж байсан.

Б.Туяа

 

Related news